Хүүхэддээ сургуулийн хатуу захирал, эрхлэгч шиг бүү ханд. Наймдугаар сар бол нэгдүгээр ангид орох хүүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн халуухан үе билээ. Энэ сард эцэг эхчүүд хүүхэддээ тохирох хичээлийн хэрэгсэл Цуглуулах, сургуулийн алтан босгыг анх алхан оруулахад бэлтгэн маш их зовдог. Тиймээс бид танд бяцхан зөвлөгөө хүргэж байна. Хүүхдэд тань цүнх нь хэт их хүнд байж болохгүй. Тиймээс хэтэрхий хүнд, овортой цүнх бүү худалдан аваарай. Ээлжийн гутлыг нь хар. Зузаан ултай арьсан гутал, шаахай өдөр тутмын ачаалалд нь их хэрэг болно. Том харандаа үзгийн сав, үзэг, олон өнгийн харандаа,...